ЦЕГ: Багшийн туслах Н нь 4 нас 9 сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан гэх гомдлыг хүлээн авч шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож буй нь цэцэрлэгийн камерын бичлэгт бичигджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн туслах багш Н нь хүүхдүүдийг алгадаж, чирч буй нь бичигдсэн байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа "Энэ харамсалтай үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болсон юм байна. Гэхдээ өчигдөр буюу Даваа гарагт өглөө хүүхдийн ээжийнх нь хүсэлтээр бид хамтдаа камер шалгасан. Охин ээждээ "Багш намайг зодсон" гэж хэлсэн юм байна лээ. Хэргийг цагдаагаас шалгаж байгаа. Тухайн багш манай цэцэрлэгт багшийн туслахаар ажиллаж эхэлсэн. Нэг багш маань тэтгэвэртээ гараад түүний оронд ирсэн. Багшийн туслах, хүний нөөц дутмаг байсан учраас зар тавиад 15 жил багшийн туслахаар ажилласан болохоор нь түүнийг ажилд авсан. Энэ багш манайд ердөө хоёрхон сар ажиллаж байна" гэсэн байдаг.

Харин ЦЕГ-ын ХМТ-өөс "Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

57 дугаар цэцэрлэгийн ЭРХЛЭГЧ: 15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна
57 дугаар цэцэрлэгийн ЭРХЛЭГЧ: 15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна
 
Иргэдэд маргааш хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэгүй өгнө
Иргэдэд маргааш хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэгүй өгнө
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!