Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож буй нь цэцэрлэгийн камерын бичлэгт бичигджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн туслах багш Н нь хүүхдүүдийг алгадаж, чирч буй нь бичигдсэн байна.
Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа "Энэ харамсалтай үйл явдал өнгөрсөн Баасан гарагт болсон юм байна. Гэхдээ өчигдөр буюу Даваа гарагт өглөө хүүхдийн ээжийнх нь хүсэлтээр бид хамтдаа камер шалгасан. Охин ээждээ "Багш намайг зодсон" гэж хэлсэн юм байна лээ. Хэргийг цагдаагаас шалгаж байгаа. Тухайн багш манай цэцэрлэгт багшийн туслахаар ажиллаж эхэлсэн. Нэг багш маань тэтгэвэртээ гараад түүний оронд ирсэн. Багшийн туслах, хүний нөөц дутмаг байсан учраас зар тавиад 15 жил багшийн туслахаар ажилласан болохоор нь түүнийг ажилд авсан. Энэ багш манайд ердөө хоёрхон сар ажиллаж байна.
15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!