Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 140 958 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 4 секунд

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан СЕХ, УБЕГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

Сонгуулийн Ерөнхий хороон дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.  Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Орон даяар нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлээд байгаа. Санал авах хугацаа 07-20:00 цаг хүртэл үргэлжлэх тул маргааш оройдоо урьдчилсан дүнг мэдээлэхээр төлөвлөж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хувьд нь гар тооллого хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлээд байна. УИХ-ын сонгууль шиг санал хураалтын дүнг шууд дэлгэцээр гаргах боломжгүй. Хугацаат цэргийн алба хаагчдаас санал авсан талаар гомдол өмнө нь ирж байсан тул энэ удаагийн орон нутгийн сонгуулиар хугацаат цэргийн алба хаагчдаас санал авахгүй” гэлээ.

 Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд таван бүлэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Аравдугаар сарын 14-ний байдлаар 21 аймаг есөн дүүргээр дамжуулаад 2148 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий тоног төхөөрөмжийг хүргүүлсэн.

Орон нутгийн хэмжээнд үндсэн сонгогч 1 100 556 үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй  36156 нийтдээ 1 113 702 сонгогч
Нийслэлийн хэмжээнд 914 208 үндсэн сонгогч үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй 90 048 нийтдээ 1 004256 сонгогч
Улсын дүнгээр 2 140958 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдээд байна. Сонгууль бүр дээр л нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гардаг . Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг байгаа. Автоматжуулсан систем нэвтэрч, хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээлэл нээлттэй, хянах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий” гэлээ.

 ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол 9 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байна. Гомдол мэдээллийг ангилж үзвэл улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, хуурамч бичиг баримт үйлдэх 2, нэр төрд халдах 62, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн. Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн" гэлээ.  

Орон нутгийн сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалтай холбоотой 483 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гарсан. Ингэхдээ нэг удаагийн бээлий болон халдваргүйжүүлэлтийн бодисыг онцгой байдлын газар санал авах хэсгийн хороодод хүргүүлээд байна. 

Эхний есөн сард манай улсын хилээр гадаадын 60 мянга орчим иргэн орж иржээ
Эхний есөн сард манай улсын хилээр гадаадын 60 мянга орчим иргэн орж иржээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц