Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх арванхоёрдугаар сард чөлөөт бөхийн ДАШТ болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 57 секунд

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаад бөхийн гурван төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тэмцээн арванхоёрдугаар сарын 12-20-нд Сербийн Белград хотноо болно. Гэхдээ энэ нь одоогийн нөхцөл байдалд гаргаж байгаа шийдвэр гэдгийг дэлхийн бөхийн нэгдсэн холбоолны тэргүүн Ненад лаловюич онцолсон байна.

“Бид нөхцөл байдлыг өөдрөгөөр хараад бөхийн спортоо амьдралд аажмаар эргэн авчрахыг хичээж байна. Тамирчид, дасгалжуулагч бусад хүмүүсийн эрүүл мэнд бидний хувьд хамгийн чухал. Юу хийж байгаагаа бид бүгд ойлгож байгаа. Шаардлагатай бүх арга хэмжээг авч, эцсийн дүндээ Белградад тэмцээнээ зохион байгуулах нь бидний гол зорилго” гэж тэрээр өгүүлжээ.  

Фото: Жирийн бус амьдрал туулсан Жимми Батлер
Фото: Жирийн бус амьдрал туулсан Жимми Батлер
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.