Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшилж магадгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм.

Тус үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Засгийн газар үүрэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХКК-ийн мэдээллийг сонсжээ.

Энэ үеэр "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Багц ажлуудыг тус бүрд нь тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчдийг сонгосон бөгөөд хэт өндөр үнийн саналыг бууруулах, дахин сонгон шалгаруулалт зарлах зэргээр хугацаа алдсан талаар Д.Алтанцэцэг захирал танилцуулгадаа дурдаж, яриа хэлэлцээний үр дүнд өндөр үнийн саналуудыг нийтдээ 164,5 сая ам.доллароор бууруулсан.

Хамгийн эмзэг байгаа асуудал болох гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажилд нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээгээр хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт хүргүүлээд байгаа. Одоогоор хариу ирээгүй байгаа энэ асуудал үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг тэр хэрээр хойшлуулж болзошгүй байгаа" гэжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99.0 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэн бүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17.0 хувьтай байна. Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14.0 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8.0 хувьтай байна.

ЕРС2, ЕРС3 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” компанитай 2022 оны аравдугаар сард гэрээ байгуулж, 2023 оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. ЕРС2 багц ажлын хүрээнд өнөөгийн байдлаар агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга угсралтын ажил дууссан бөгөөд агуулах савны хавтангийн угсралтын ажил хийгдэж байгаа гэнэ. Мөн дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын суурийн бетон цутгалт дуусч, давхруудын арматур угсралт хийгдэж байна. Түүнчлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг, Франц, АНУ, Австрали улсуудад үйлдвэрлэж байна. Харин ЕРС3 багц ажил буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын уурын зуухыг Их Британи, турбин-генераторыг ХБНГУ-ын технологийн компаниудаар захиалуулан үйлдвэрлүүлж байгаа ажээ.

Н.Учрал: Ураны төслийг 27 жил ярилаа. 27 жилийн өмнө С.Цэнгүүн гишүүнийг төрж байхад Монголд Оронагийн төлөөлөгчийн газар нээгдэж байсан
Н.Учрал: Ураны төслийг 27 жил ярилаа. 27 жилийн өмнө С.Цэнгүүн гишүүнийг төрж байхад Монголд Оронагийн төлөөлөгчийн газар нээгдэж байсан
 
Ц.Туваан: Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа
Ц.Туваан: Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.