Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас 2 сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Өглөө өвдөх зовиургүй цэцэрлэгтээ орсон хүүхэд цэцэрлэг дээрээ байхдаа хахаж нас барсан" гэдгийг онцолсон юм.
Бид тухайн цэцэрлэг тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх талаар Боловсролын яамнаас тодруулахад, "Цэцэрлэгийн болон Хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэг байсан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!