Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 20-нд ихэнх нутгаар нойтон цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 18-наас 2024 оны 10-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Н.Одонгуа: Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд хүртэл авлигын хэргээр шалгагдаж байгаа нь энэ салбар засаглалын хямралд орсныг харуулж байна
Н.Одонгуа: Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд хүртэл авлигын хэргээр шалгагдаж байгаа нь энэ салбар засаглалын хямралд орсныг харуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.