Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Одонгуа: Эрүүл мэндийн салбар засаглалын хямралтай байна. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд хүртэл өөрөө авлиглын хэрэгт шалгагдаж байгаа. ЭМДЕГ-ын дарга нь бас шалгагдаж байна. Тэр ч бүү хэл нэхэмжлэл хариуцсан хэлтсийн дарга нь хүртэл хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс дур мэдэж бичилт хийснээс болж АТГ-т өнөөдөр шалгагдаж байгаа. Энэ асуудал өмнө нь байсан уу гэвэл байсан. Эрүүл мэндийн яамны үе үеийн сайд, ТНБД нар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргадаг л байсан. Энэ бол засагллын хямрал. Нөгөө талаараа хариуцлагын систем энэ салбарт байхгүй байгаагийн нэг илэрхэл юм.