Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Өнөөдөр /2026.02.28/ Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Автобусны буудлаа зарлаагүй “Трансбус“ ХХК-ийг 250 мянгаар торгожээ
Автобусны буудлаа зарлаагүй “Трансбус“ ХХК-ийг 250 мянгаар торгожээ
 
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.