Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн хэмжээнд 1.1 сая иргэн саналаа өгнө. Яг одоогийн байдлаар Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд сонгогчдын ирц 28.7 хувьтай үргэлжилж байна.
Дүүргүүдээс Багахангай дүүргийн сонгогчдын ирц хамгийн өндөр хувьтай буюу нийт сонгогчдын 52.8 хувь нь саналаа өгөөд байна. Харин ЧД, СХД-ийн сонгогчдын ирц 27.3 хувь буюу хамгийн бага ирцтэй байна.