Маргааш ихэнх нутгаар дулаахан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Энэ сарын 12-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 13-наас 2024 оны 10-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар, 16-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-наас нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 100 тэрбум ам.долларын хохирол амсжээ
АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 100 тэрбум ам.долларын хохирол амсжээ
 
ЦЕГ: 15 настай “С”, “Ц” нар 14 настай “М”-ын хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 15 настай “С”, “Ц” нар 14 настай “М”-ын хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!