Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН, МАН-ын ухуулагчдын хооронд гарсан маргааныг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

“Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Ардчилсан намын байранд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21:15-цагт иржээ.

Шалгалтын явцад Ардчилсан намын ухуулах байранд 2024 оны 10 дугаар сарын 05-ны оройн 21:10 цагийн орчим нэр бүхий нэр дэвшигч нь ухуулагч 5 иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад Монгол Ардын намын нэр бүхий 10 ухуулагч нар орж, ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо түлхэлцэн эрх чөлөөнд нь халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Харин мэс хэрэглэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй аж.

Дулааны  худаг дотроос нэр хаяг нь тодорхойгүй 35-40 насны эрэгтэй нас барсан байдалтай олджээ
Дулааны худаг дотроос нэр хаяг нь тодорхойгүй 35-40 насны эрэгтэй нас барсан байдалтай олджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.