Дулааны худаг дотроос нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт цогцос гаргуулах шаардлагатай байна гэх дуудлага онцгой байдлын газарт дүүргийн цагдаагийн II хэлтсээс 12:12 цагт хүлээн авчээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.