“Эрдэнэт үйлдвэр“-т 257.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх Ч.Ганзоригийн хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 23-29-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Тухайлбал,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

ЦУОШГ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
ЦУОШГ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
 
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!