“Интерпол“-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад авч ирлээ. Тодруулбал,
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх этгээд нь 2022 оны 10 дугаар сард 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба БНТУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!