Энэ оны 8 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 620 сая ам.доллароор өссөн байна. Үүний 93.3 хувийг уул уурхай эзэлж байгаа бол ердөө 4.7 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Уул уурхайн салбарт голлох жин дардаг нүүрсний экспорт 12.8 сая тонноор өсөж 55.4 сая тоннд хүрч 372.5 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Нүүрсний тухайд 2023 оноос экспорт сэргэж түүхэндээ анх удаа 60 сая тонныг экспортолсон. Иймд 2024 оны төсөвт 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Мөн 2025 онд 83.3 сая тонн, 2026 оноос 100 сая хүртэл нүүрс борлуулахаар төлөвлөөд байгаа юм. Харин стратегийн чухал ач холбогдолтой түүхий эдийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар буюу 16.8 мянган тонн, алт 159.7 сая ам.доллар буюу 1.2 тонноор өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!