УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын давж заалдах шатны шүүх хурал лхагва гарагт болно

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, шийдвэрээ гаргасан байдаг.

Тодруулбал, тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэдний гомдлыг энэ сарын 18-ны лхагва гарагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон байна.

Г.Алтантүрүү: Хүнээ мартсан нийгмийг өөрчлөхийн төлөө ХҮН намд элсэж, сонгуульд нэр дэвшиж байна
Г.Алтантүрүү: Хүнээ мартсан нийгмийг өөрчлөхийн төлөө ХҮН намд элсэж, сонгуульд нэр дэвшиж байна
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!