Г.Алтантүрүү: Хүнээ мартсан нийгмийг өөрчлөхийн төлөө ХҮН намд элсэж, сонгуульд нэр дэвшиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

ХҮН намд шинээр 100 залуу элсэж, өнөөдөр намын гишүүний үнэмлэхээ албан ёсоор гардаж авлаа. Түүний нэг нь "Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Алтантүрүү бөгөөд ирэх сард болох орон нутгийн сонгуульд нийслэлийн БЗД-ийн 4-р тойрогт ХҮН намаас дэвшиж буй юм.

Тэрбээр гишүүний үнэмлэхээ гардан авахдаа " Сэтгүүлчийн мэргэжлээс намд элсэж байна. Хэн нэгний цүнх барьж явсангүй. Аль нэг намын дуу хоолой болж худлын талд зогсож байсангүй. Үзэл санааны хувьд ХҮН нам илүү эрүүл, надад ойрхон санагдсан. Сэтгүүл зүйн салбарт 25 жил ажиллахдаа хүний тухай л нэвтрүүлэг хийж ирсэн. Тиймээс өнөөдөр хүнээ мартсан ийм нийгэмд бид дуугаа хураагаад сууж болохгүй. Залуу насныхаа эрч хүчээр, өөрийн чаддаг зүйлээрээ, үзэл санаагаараа ХҮН намд элсэж байна" гэв.

“Чингис хаан” нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!