Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баяр, наадмын үеэр алдагдсан 20 гаруй гар утас, хөөргийг илрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна.

Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, 1 ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

П.Наранбаяр: Хичээлийн бус цагаар давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах хэрэгтэй
П.Наранбаяр: Хичээлийн бус цагаар давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах хэрэгтэй
 
СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
СЕХ: Сонгуулийн санал тоолох ХАР МАШИНЫ ашиглалтын хугацаа дууссан тул 3000 төхөөрөмж шинээр авах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.