Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ зөрчилтэй барилгуудад 208 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

НМХГ-аас зөрчилтэй барилгуудад 208 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ. Тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс Улаанбаатарт баригдаж буй нийт 985 барилга байгууламжид ханалт тавихад 127 нь шалгалтад унасан байна. Зөрчил гаргасан  24 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хууль болон Газрын тосны тухай хуулиар 186 сая төгрөг, 22 аж ахуйн нэгж 22.700.000 төгрөгийн торгууль тус тус ногдуулсан байна. Энэ нь нийт дүнгээрээ 208.700.000 төгрөгийн торгууль юм. Түүнчлэн 18 байгууламжид зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Хяналт шалгалтаар зөрчилтэй 127 барилгаас архитектур төлөвлөлтийн даалгаваргүй нийт 30, зураг төсөлгүй 37, барилгын норм, дүрэм зөрчсөн 39 байгууламж тус тус бүртгэгджээ. Тухайлбал, архитектур төлөвлөлтгүй нийт 30 байгууламжаас Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 12 бүртгэгдсэн бол Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 5, Чингэлтэй дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2 тус тус бүртгэлтэй байна.

НМХГ-аас 27 барилга байгууламжийг буулгах шаардлагатай хэмээн үзжээ. Улсын байцаагчдын тайлбарласнаар бичиг баримт нь бүрдээгүй буюу архитектур төлөвлөлтгүй, дүүргийн Засаг даргын захирамжтай зэрэг зөрчилтэй хэмээн үзсэн тул Барилгын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, МХЕГ болон Захиргааны хэргийн шүүхэд барилгыг буулгах санал хүргүүлсэн аж.

Газрын зөвшөөрлийг нь цуцлах шаардлагатай 7 барилга байгууламжийг тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барьсан байна. Энэ нь Барилгын тухай хууль болон Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг тус тус зөрчжээ. Харин зөрчлөө арилгах боломжтой 92 барилга байгууламжийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж үзжээ.

“Дулааны цахилгаан станц-4”-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ
“Дулааны цахилгаан станц-4”-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ
 
ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна
ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.