Арваннэгдүгээр дүгээр сард дуусах байсан “Эрчим хүчний гудамж” буюу Сонсголонгийн замыг Ажилчдын гудамжтай холбож байгаа “Дулааны цахилгаан станц-4”-ийн урд талын 6 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс замын ажлыг түргэсгэх талаар өргөдөл, санал ирснээр хүн, хүч, техникээ олшруулж, ажлыг нь шахсанаар ийнхүү амжуулжээ. Явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг үлдсэн тохижилтыг гэрээний хугацаандаа дуусгах аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Хүндрэлтэй нь гэвэл “ДЦС-4”-ийн урд, хойд хэсгээр маш олон үйлдвэр байдаг. Ийш орж, гарч буй хүнд даацын автомашины дугуйнд шороо, шавар наалдан, зам эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Мөн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байгаа”-г Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дээрх автозамын засварын ажилтай танилцах үеэр хэлсэн байна.
Ж.Батбаясгалан “Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болжээ. Их өртгөөр авто зам барьчихаад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийн татварын хөрөнгөөр барьж буй замаа хайрлах хэрэгтэй” хэмээн өнөөдрөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болгожээ.