Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.В.Путин: Түлш, шатахууны нийлүүлэлтэд Монгол Улс санаа зовох хэрэггүй. Хэрэв ямар нэг улстөржилт үүсэж саатвал надад мэдэгдэхэд болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Манай сэтгүүлч Б.Мягмарсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хоёр талт уулзалт хийх үеэрээ түлш, шатахууны импортын асуудлыг онцгойлон хөндөж ярилцлаа. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хэлсэн үгэндээ "Түлш, шатахууны нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй. Цаашид тасалдал үүсэхгүй байх талаас анхаарч ажиллана. Хэрэв ямар нэг асуудал үүсэж, улстөржсөн үйлдэл гарвал надад мэдэгдэхэд болно" хэмээв. Түүнчлэн Монгол Улсад шатахууны нөөцийн савын асуудлыг давхар хөндсөн бөгөөд боломжтой гэж үзвэл түрээсээр агуулах сав авч ашиглаж болох асуудлыг ч мөн яриандаа хэлжээ.

СУРВАЛЖИЛГА: Гол руу явсан тэд гэртээ эргэж ирээгүй
СУРВАЛЖИЛГА: Гол руу явсан тэд гэртээ эргэж ирээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.