НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо.

П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм.

Түүний ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч,
  • 2017-2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Дарга
  • 2020-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,
  • 2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2024 оны нэгдүгээр сараас НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, дөрөвдүгээр сараас Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажилласан юм.

Тэрбээр өнөөдрөөс НЗДТГ-ын даргаар ажиллаж эхэллээ.

Д.Гантулга: Надад итгэж, дэмжиж байсан бүх хүмүүсийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэж байна
Д.Гантулга: Надад итгэж, дэмжиж байсан бүх хүмүүсийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэж байна
 
О.Ялалт  “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмаас  алтан медаль хүртлээ
О.Ялалт “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмаас алтан медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц