Д.Гантулга: Надад итгэж, дэмжиж байсан бүх хүмүүсийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн үр дүнд ХҮН нам парламентад найман суудал авч чадсан билээ. Тэгвэл тус намын жагсаалтын долоодугаарт НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга бичигдсэн байсан. Гэвч сонгуулийн дүнгээр ХҮН намын жагсаалтын эхний зургаан нэр дэвшигч парламентад сонгогдсоноор Д.Гантулга багтаж чадаагүй юм. Иймд тэрбээр иргэд сонгогчдодоо хандан дараах талархал дэвшүүлжээ.

Тэрбээр "2024 сонгуулийн үр дүнд ХҮН нам жагсаалтаас 6 суудал, тойргоос Баянзүрх дүүрэгт П.Наранбаяр, Баянголд дүүрэгт Ж.Золжаргал сонгогдож, УИХ-д нийт 8 суудалтай болсноор Монголын парламентад бодит утгаараа гуравдагч хүчин боллоо. Энэ нь иргэд ХҮН намыг хулгайтай тэмцэх ажлаа сайн хийгээрэй, эрх баригчдад хяналт сайн тавиарай, иргэдийн нүд, чих, дуу хоолой болж ажиллаарай гэсэн үүрэг гэж ойлгож болно. Учир нь Баянзүрх дүүрэгт П.Наранбаяр, О.Цэцэгбал, Г.Баттөмөр, Д.Батцэцэг, Б.Алимаа нарыг нэр дэвшүүлсэн ХҮН намын сонгуулийн компанит ажлыг удирдаж явахад СОНГОГЧИД яг л энэ зүйлийг бидэнд захисан.

Олон түмний хүлээлгэсэн энэ үүргийг манай намын 8 гишүүн нэр төртэй биелүүлж чадна гэдэгт би эргэлзэхгүй итгэж байна. Ирэх 4 жил ХҮН намынхаа нүүр царай болж ажиллах эрхэм журмын андууддаа, найзууддаа ажльн өндөр амжилт хүсье. Ард олныхоо хүлээлтэд хүрч ажиллаад 2028 онд бүр олуулаа болж төрөө засах, улсаа хөгжүүлэх ажлаа хамтдаа хийцгээе.

Миний хувьд дараагийн сонгууль даанч хол байна даа. Хугацаа байна, эрчээ алдахгүй, эрүүл мэнддээ анхаарч, ажил амьдралаа бодно. Наадмаар сайхан амарч аваад, маргаашаас нь ажилдаа орно доо. Эцэст нь хамгийн гол үгээ хэлье. Надад итгэж, дэмжиж байсан бүх хүмүүсийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэж байна. Та бүхний итгэл, хүлээлтийг алдахгүй илүү хичээж, илүү бодож, илүү эрч хүчтэй ажиллахаа амлая" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзана
 
О.Ялалт  “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмаас  алтан медаль хүртлээ
О.Ялалт “Азийн хүүхдүүд-2024” VIII наадмаас алтан медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц