Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шударга ёсны эргэлзээ: Б.Батзориг, Б.Ундармаа ба Н.Баярсайхан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Хөгтэй яриа: Хоёрдугаар ангийн хүүхдийн гэрийн даалгаврыг шалгаж байтал цээж бичиг нь анхаарал татсан тухай бага ангийн багш ярив. Бяцхан сурагч өөртөө цээж бичиг зохиож хэлээд, түүнийгээ бичиж, бүр өөрөө зассан нь илт байж. Даалгаварт өгсөн 25 үгтэй цээж бичгийн 13 нь алдаатай байх боловч нөхөр алдаагүй гэж дүгнээд өөртөө таван хошуу зурсан байж. Багш сурагчаа өхөөрдөн ярих ба даалгавраа хийх идэвх нь л урамтай юм даа. Мэдээж тэр өөрийнхөө л мэдлэгээр өөрийгөө шалгаж байгаа учраас алдаа олж чадахгүй. Тэр ч бүү хэл туршлагатай сэтгүүлчид хүртэл өөрийнхөө бичсэн мэдээ, нийтлэл дундаас алдаагаа олдоггүй бэрх үе бий.

Өнгөрсөн жил “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” хэмээх санал асуулга явуулж л дээ. Шүүхийн шударга байдлын тухай судалгааг шүүхийн байгууллагын ажлын чанарыг шүүх байгууллага нь өөрсдөө “шүүж” байгаа хэлбэртэй юмсанж. Түүнийг нь нэгэн хэвлэл тодотгон авч шүүмжлэхдээ “амьдралаас алд дэлэмж зөрсөн” гэж. Тодруулбал, судалгаанд оролцсон иргэдийн 64.8 хувь нь “шүүхэд итгэдэг” гэсэн нь эгдүүцүүлжээ. Сэтгүүлчийн үзэж байгаагаар шүүхэд иргэд тийм их итгэхгүй байх үндэслэл нь шүүгчид өөрсдөө авлигын хэрэгт холбогддог тухай кэйс аж.

Харин миний хувьд шүүхэд итгэхгүй байхад хүргэдэг хэд хэдэн үзэгдэл бий юм. Наад зах нь ЖДҮ-ийн хэрэг. Салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн үед 8.6 тэрбум төгрөгийг улс төрчдийн хамаарал бүхий компаниуд авсан байдаг. Үүний дотор нөхөр Б.Батзоригийн өөрийнх нь хамаарал бүхий 2 ч компанийн нэр багтаж, түүндээ нийт 3 тэрбум орчмыг хүртжээ. Шүүхээр ороход түүнд 40 сая төгрөгийн торгууль оноогоод явуулсан. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа 0.8 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа авч. Үүнийг баримтаар нотолж, шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноолоо.

Дээрх хоёр этгээдийг харьцуулаад үзвэл:

Тэгвэл харьцуулж болох гуравдагч этгээд бас бий. Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оймсоороо танигдсан Н.Баярсайханы хэргийг дахин хэлэлцсэн. Урьд нь 40 сая төгрөгөөр торгохоор шийдсэнийг Улсын дээд шүүх дахин хэлэлц хэмээв (Энэ ч бас шүүхэд итгэх итгэлийг сэвтээх нэгэн баримт мөн). Ийнхүү өчигдөр шүүх дахин хэлэлцээд 2 жил 8 сар хорих ял оноолоо.

Н.Баярсайхан нь МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Оймсондоо 10 мянган ам.доллар нуусан. Нэмээд ажлын өрөө болон гэртээ нийт 831 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, валют хадгалж байсан. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн албан тушаалаа урвуулсан дүнгээс ч илүү юм. ЖДҮ-ийн сангийн ерөнхий хэргүүдтэй харьцуулахад санаатайгаар, зохион байгуулалттай, авлига албан тушаалаа урвуулан ашигласан жинхэнэ хэрэг билээ.

Энэ мэт ижил төстэй гэж үзэхээр хэргүүдэд ялгаатай ял оноож буй байдал, эсвэл илүү хүнд гэмээр хэрэгт хөнгөн ял оноох үзэгдэл нь шүүхэд итгэх итгэлийг сэвтээж байна. Үүнийг өөрөө өөрийгөө үнэлэх судалгаа, санал асуулгаар үнэн бодитой гаргахгүй. Бодит бус үнэлгээ нь ямар ч асуудлыг шийдвэрлэхгүй.

Ж.Азжаргал: Талийгаач охин зургаадугаар сард гараа хугалж байсан
Ж.Азжаргал: Талийгаач охин зургаадугаар сард гараа хугалж байсан
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.