ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ: Эрдэнэт хот уул уурхайгаас хараат бус био технологийн үйлдвэр байгуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

"ХОЙД БҮС ЭРДЭНЭТ 2025" эдийн засгийн форум эхэллээ. Энэхүү форумыг нээж Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр 60 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэдгийг мэдээлэв. Үүний дотор агаарын бохирдлыг бууруулах, орон сууц барих, нүүрсний хэрэглээг бууруулахад цэвэр агаар төслийн хүрээнд 22 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа. Мөн био технологийн үйлдвэр байгуулахаар төлөвлөснийг онцолж хэлсэн гэхдээ "уул уурхайгаас хараат бус байхад анхаарна" гэдгийг тодотгов. Тэрбээр, "Бидний бүх зүйл сайхан биш байна. Нэг салбараас хамааралтай байгаа нь урт хугацаандаа эрсдэлтэй гэж харж байна. Тиймээс био технологийг хөгжүүлж эдийн засгийг тэлнэ. Булганы айраг гэдэг шиг Эрдэнэтийн баялгийг бий болгоно" гэлээ.

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж, худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж, худалдаалах гэж байсныг илрүүлжээ
 
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!