Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж, худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

ЦЕГ Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Иргэн Б 2024 оны 8 дугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, байлдааны зориулалттай 1500 ширхэг сумаа бусдад худалдах гэж байгаад цагдаад баригджээ. Тухайн иргэн уг сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэгэн байрны B1 давхрын гараажид хадгалжээ. 2024 оны 8 дугаар сард бусдад худалдах гэж байгаад баригдсан аж.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж хууль бусаар олж авсан, шилжүүлсэн борлуулсан зэрэг хууль бус үйлдэлд 5-27 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1-5 жил хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Норвеги улсын тэтгэврийн реформ
Норвеги улсын тэтгэврийн реформ
 
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!