Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй.

Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан.

Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна. Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан.

Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг энэ сарын 7-15-ны хооронд хааж, шинэчилнэ
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг энэ сарын 7-15-ны хооронд хааж, шинэчилнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.