Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчид тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна