ЦЕГ: Асрагч эмэгтэйд нярай хүүхдээ үлдээгээд явсан эмэгтэйг олж тогтоон, нярайг 108 төвд хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Асрагч ажилд авна" гэх зар тавиад ажиллахаар ирсэн асрагчид нярай хүүхдээ үлдээгээд явсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, олон нийтийг эмзэглүүлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 02.02 цагт “Ээж нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн байна" гэлээ.

Тамхичид хорт хавдарт хэр их өртөмтгий байдаг вэ
Тамхичид хорт хавдарт хэр их өртөмтгий байдаг вэ
 
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц