Тамхичид хорт хавдарт хэр их өртөмтгий байдаг вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 35 секунд

Их Британийн хорт хавдар судлалын эрдэмтэд орлогын түвшин багатай хүмүүсийн тамхинаас үүдэлтэй хорт хавдраар өвчлөх магадлал хоёр дахин их байдаг гэдгийг танилцуулжээ. Гэсэн хэдий ч, хүний нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран бүх хүмүүс тамхинаас үүдэлтэй хорт хавдарт өртөмтгий байдаг.

Никотин хэрэглэх аргууд дундаас утаат янжуур тамхи татах нь хамгийн хортой байдаг ба шаталтын явцад ялгардаг бодисууд нь амьсгалын эрхтнүүдээр дамжин уушгинд ордог ба бүх биед тархаж, уушги гэлтгүй бусад дотоод эд эрхтнүүдийг ч гэмтээдэг байна.

Их Британийн Хавдар судлалын төвийн мэдээлснээр тамхины утаанд 6000 гаруй химийн нэгдлүүд агуулагддаг бөгөөд үүний 69 нь уушги, улаан хоолой, ходоод, бөөрний хорт хавдар үүсгэдэг. Тухайлбал, утаанд агуулагдах хүнцэл нь цусанд орж, зүрх, судасны эд эсийг гэмтээж, формальдегид нь уушги, амьсгалын замын эд эсийг устгадаг.

Тамхины утаанд агуулагдах химийн нэгдлүүд нь ДНХ-г гэмтээдэг бөгөөд энэ гэмтэл нь бие махбодод нөхөн сэргээхэд хүндрэлтэй байдаг ба тухайн бие махбодыг хорт хавдраас хамгаалдаг генетикийн кодын хэсгүүд гэмтсэн байдаг.

Зарим мэдээллээр ДНХ нь ерөнхий генетикийн кодыг бус, харин бие даасан генүүдийн үйл ажиллагааг өөрчилдөг химийн өөрчлөлтөд байнга ордог байна. Харин зарим төрлийн тусгай ферментүүд нь ДНХ-г бүрдүүлдэг генетикийн үсэгт ул мөр үлдээдэг ба бусад орчин тойрны хүчин зүйлүүдээс үүдэн ул мөр нь үлддэг байна.

Хорт хавдраас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хамгийн найдвартай арга нь тамхинаас гарах гэж мэргэжилтнүүд хэлдэг. Ингэснээр эрүүл мэндийн аливаа эрсдэлийг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан. Шинжилгээгээр 50 орчим насандаа тамхинаас гарсан хүмүүсийн дундаж наслалт дунджаар 6 жилээр, 40 насандаа 9 жилээр харин ид наснаас өмнө тамхинаас гарсан хүмүүсийн нас 10 жилээр нэмэгдэж, эрүүл мэнд, нас баралтын үзүүлэлтүүд тамхи огт татдаггүй хүнтэй ойролцоо байсан байна.

Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар муу зуршил нь сэтгэцийн болон химийн хараат байдлаас үүддэг. Мөн 10 тамхичин тутмын нэг нь л тамхинаас шууд гарч чаддаг. Энэ тохиолдолд эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг бууруулахыг зөвлөдөг байна. Энэхүү арга зам нь хортой байдлын гол эх үүсвэр болох тамхины утаа, шаталтыг арилгах юм.

Электрон тамхи, вэйп, тамхи халаах төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд үзүүлэх ачааллыг бууруулах эрсдэл багатай хувилбар болдог. Шаталтын процесс байхгүй бол хортой бодисын агууламж 95% -иар буурдаг.

Оттавагийн их сургуулийн профессор Дэвид Сванор 2021 оны 6-р сард болсон Никотины дэлхийн форум дээр хэлсэн үг:

"Никотиныг тамхинаас хамаагүй аюул багатай аргаар хэрэглэж болно гэсэн шинжлэх ухааны нотолгоог бид бүгд мэднэ. Маш олон тооны хэрэглэгчид өөрсдөдөө тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэж байгааг бид харж байгаа бөгөөд тэдгээрийн талаарх мэдээлэл байна."

Кочрейны шинжлэх ухааны нийгэмлэг тамхины хор хөнөөл, тамхинаас гарах арга замуудын талаарх судалгаанд дүн шинжилгээ хийж, электрон тамхи, вэйп, халаадаг тамхины төхөөрөмж зэргийг ашиглах нь хор хөнөөлийг бууруулахад тусалдаг гэсэн ижил төстэй дүгнэлтэд хүрсэн. Ийм байдлаар донтоход хүргэдэг никотины хэрэглээ хадгалагдан үлдэх боловч гол хор хөнөөлийн эх үүсвэр болох тамхины утаа алга болдог гэжээ.

Эх сурвалжууд: https://www.theguardian.com/society/2021/aug/03/smoking-related-cancer-twice-as-prevalent-among-poor-in-england

https://www.rivm.nl/en/tobacco/harmful-substances-in-tobacco-smoke

https://www.cancerresearchuk.org/about-cancer/causes-of-cancer/smoking-and-cancer/how-does-smoking-cause-cancer

https://www.nkj.ru/news/29613/

https://www.bmj.com/content/328/7455/1519

https://www.researchgate.net/publication/308993421_Evaluation_of_the_Tobacco_Heating_System_22_Part_2_Chemical_Composition_Genotoxicity_Cytotoxicity_and_Physical_Properties_of_the_Aerosol

https://www.cochrane.org/CD010216/TOBACCO_can-electronic-cigarettes-help-people-stop-smoking-and-do-they-have-any-unwanted-effects-when-used

Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод салхи секундэд 33 метр хүрч онц аюултай үзэгдлийн түвшинд хүрчээ
Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод салхи секундэд 33 метр хүрч онц аюултай үзэгдлийн түвшинд хүрчээ
 
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: АН, МАН иргэдэд мөнгө тараасан гэх асуудлыг шалгаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц