Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 6 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

НАМУУДЫН “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ: 31 жил ярьсан ядуурлыг бууруулах ЛООЗОН

Ес дэх удаагийн Улсын Их хурлын ээлжит сонгууль болоход ердөө 20 ч хүрэхгүй хоног үлдэж. Монголчууд анх удаа холимог тогтолцоотой шинэ парламентаа сонгох түүхэн чухал энэ цаг мөчид нам эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна. Ирэх дөрвөн жил тэднийг ямар дүрмийн дагуу “тоглох вэ” гэдгийг харах боломж нь энэ юм. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН ЯДУУРЛЫГ 2 ДАХИН БУУРУУЛЖ, АН АВЛИГЫН МӨНГИЙГ ТӨРД ХУРААЖ, ХҮН ААНОТ-ЫГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЖ, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ХАА-Д РОБОТЖУУЛАЛТЫГ НЭВТРҮҮЛНЭ ГЭВ

Шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентад "хөл тавих" өрсөлдөөнд улсын хэмжээнд 1336 нэр дэвшигч оролцохоор өчигдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгуульд тойрогт 996, жагсаалтаар 370 хүн оролцож байгаа юм. Харин эдгээр нэр дэвшигчид дараагийн парламентад дөрвөн жилийн "томилолт" авч чадах эсэх нь тэдний үзэл баримтлал, үнэт зүйлээс гадна намынх нь барьж ажиллаж буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР чухал үүрэг рольтой. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд намууд ямар мөрийн хөтөлбөр "сойв" гэдгийг сонирхъё. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

VISUAL: 611 ӨДӨРТ 2200 ХУУЛЬ БАТАЛЖ, ГУРВАН ГИШҮҮНЭЭ ЯВУУЛЖ, ХӨГЖЛИЙН БАНК ТЭРГҮҮТЭЙ СОНСГОЛУУДАА УРДАА БАРЬСАН УИХ

2020 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн Г.Занданшатар даргатай УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуультай холбоотойгоор завсарлалаа. Улс төр, эдийн засгийн олон реформ хийгдсэн дөрвөн жил өнгөрсөн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс мэдэгдэж, 2016 онд 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрсэн талаар онцолсон байдаг. Харин нөгөө талдаа энэ удаагийн парламентад төлөөлөл болж сонгогдсон гишүүд нь сонгогчдынхоо чихийг халууцуулсан олон ч сонирхолтой үйл явдал өрнөсөн гэж хэлж болох юм. Тэгвэл "санах ой" болгох үүднээс Г.Занданшатар ангийн даргатай, 76 гишүүнтэй "отгон" парламентад юу болж өнгөрсөн талаар хүргэж байна. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Б.ОЧИРВААНЬ: ЭЭЖ МИНЬ БАЙГААГҮЙ БОЛ БУУЖ ӨГЧ, ШАНТРАХ БАЙСНЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр, "Ээж минь байгаагүй бол бууж өгч, шантрах байсныг үгүйсгэхгүй. Хүүгээ үргэлж дэмжиж, хүсэл мөрөөдлийг минь хүндэлж, дэмждэгт баярлалаа. Монголынхоо бүх сайхан ээжүүдэд хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжээрэй гэж хэлье" гэлээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

П.МЯГМАРДОРЖ: МОНГОЛ УЛС ОЛОН ТУЛГУУРТ, ЭНХИЙГ САХИСАН НЭЭЛТТЭЙ ГАДААД БОДЛОГЫН ЗАРЧМАА АЛДАЖ БОЛОХГҮЙ

БНАЛУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн Монгол Улсад хийж буй төрийн дээд түвшиний айлчлалын талаар Олон улс судлаач П.Мягмардоржтой ярилцлаа. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД ДААМ ГАРЧ ГАНЦ БИЕ ХҮНД БАЙР ТҮРЭЭСЛЭХГҮЙ ГЭХ БОЛЖЭЭ

"Хотын төвд хагас тавилгатай хоёр өрөө байр түрээсэлнэ. Сарын 1.2 сая төгрөг. Төлбөрийн нөхцөл 3+1" гэх зарын дагуу утас цохив. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Он гарснаас хойш амь насаа алдсан хүмүүсийн  44 хувь нь гол ус, үерийн эрсдлээс болжээ
Он гарснаас хойш амь насаа алдсан хүмүүсийн 44 хувь нь гол ус, үерийн эрсдлээс болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.