Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН ядуурлыг 2 дахин бууруулж, АН авлигын мөнгийг төрд хурааж, ХҮН ААНОТ-ыг 50 хувиар хөнгөлж, Үндэсний эвсэл ХАА-д роботжуулалтыг нэвтрүүлнэ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
25 минут 16 секунд

Шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентад "хөл тавих" өрсөлдөөнд улсын хэмжээнд 1336 нэр дэвшигч оролцохоор өчигдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгуульд тойрогт 996, жагсаалтаар 370 хүн оролцож байгаа юм. Харин эдгээр нэр дэвшигчид дараагийн парламентад дөрвөн жилийн "томилолт" авч чадах эсэх нь тэдний үзэл баримтлал, үнэт зүйлээс гадна намынх нь барьж ажиллаж буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР чухал үүрэг рольтой. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд намууд ямар мөрийн хөтөлбөр "сойв" гэдгийг сонирхъё.

МОНГОЛ АРДЫН НАМ

УРИА: АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ

Юун түрүүнд тус намын өнгөрсөн хугацаанд хамгийн анхаарч ирсэн гэх чиглэл бол авлига, хулгайтай холбоотой асуудлууд. Тэгвэл МАН авлигатай тэмцэх чиглэлд ямар заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгав гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл:

-УИХ-ын ГИШҮҮДИЙГ сонгогчдын саналаар ЭГҮҮЛЭН ТАТАХ эрх зүйн орчныг бүрдүүлнэ-

-Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана

-Авлигын дагнасан шүүх байгуулна

-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, илрүүлэхэд чиглэсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ

-Оффшор данс, эд хөрөнгийг илрүүлэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хулгайлагдсан эд хөрөнгийг эх орондоо авчирна

-Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно

-Гэрч хохирогчийг хамгаалах, тусгай албан тушаалтны гэмт хэргийг хянан шалгах алба шинээр байгуулна

-УИХ-ын ГИШҮҮДИЙН үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар ЭГҮҮЛЭН ТАТАХ эрх зүйн орчныг бүрдүүлнэ

-5Ш АЖИЛЛАГААГ үргэлжлүүлнэ гэжээ

-Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгана-

МАН Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ тус мөрийн хөтөлбөрөөр мэдэгджээ. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангахын тулд уян хатан нөхцлийг бүрдүүлэхээр ажиллахаа тусгасан байна. Үүнд:

-Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

-“Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

-Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ

-Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ

-Эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцүүлэн хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ

-Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг шинэчлэн батална

-Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ-

Эдийн засгийн реформ чиглэлд:

-Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ

-Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ

-Нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ

-5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ

-НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх зохицуулалтыг хийнэ

-Ядуурлыг 2 дахин бууруулна-

Манай улсын толгойн өвчин болсон асуудлуудын нэг нь ажил хөдөлмөр эрхлэлт. Үүнээс шалтгааж нийгэмд ядуурлын түвшин ч өндөр ч болж буй нь олон нийтийн санааг чилээж буй. Тэгвэл өнгөрсөн 8 жилийн хугацаанд төр барьсан эл нам дараагийн "томилолт" авах эсэхийг шийдэх энэ удаагийн сонгуульд энэ чиглэлд ямар бодлого барих талаар тусгав.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ

-Зайнаас болон цагаар ажиллах ажил эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгож иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ

-Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална

-Малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх аяныг хэрэгжүүлнэ

-Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ

-Нийтийн орон сууцны доорх ГАЗРЫГ орон сууц өмчлөгчдөд нь хувь тэнцүүлэн шилжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно-

Харин орон сууц чиглэлд нэлээдгүй олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд иргэдийн орлогод тохирсон орон сууцны хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх агуулга ч багтжээ. Тухайлбал,

-Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд 3 хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг, сумдын иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална

- “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

-Нийтийн орон сууцны доорх газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь тэнцүүлэн шилжүүлж, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна.

-Зорилтот өрхүүдэд зориулсан түрээсийн орон байрны хөтөлбөр хэрэгжүүлнэ

-Төрийн түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, гурваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хөлсөнд нийцсэн ипотекийн зээл олгох бодлого баримтална

-Татварын хөнгөлөлтийн зургаа хүртэлх сая төгрөгийг орон байрны урьдчилгаанд тооцуулах, батлан даах боломжийг бүрдүүлнэ

-Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулна-

Харин ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлд дараах арга хэмжээг авахаар тооцоолжээ. Үүнд:

-Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг нэвтрүүлж, судалгаа суурьтай нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ

-Гадаадад сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэхэд зөвлөх, зөвлөгөө үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ бий болгоно

-Уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ

-Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн гурван жилд нь “маш сайн” үнэлэгдсэн төрийн албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний бэлтгэл болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална

-Хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ

-Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ

Тус намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ унших боломжтой

АРДЧИЛСАН НАМ

УРИА: БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ

Тус намын тухайд 2016-2024 оны алдагдсан 8 жил хэмээн дүгнэж буйгаа илэрхийлээд стратегийн 9 бүлэг бүхий "9+90+900" хөгжлийн төлөвлөгөөг хүргүүлснийг баталжээ.

Мөрийн хөтөлбөрийн онцлог заалтаас:

-Авлигаас олсон орлогыг шууд хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ-

Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой хууль эрх зүйн орчны өөрчлөлт хүрээнд энэ гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ гэжээ.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнэ-

Ахмад настнуудад чиглэсэн хэд хэдэн онцлог заалтыг оруулжээ. Тухайлбал,

-Ахмадын асрамжийн төвлөрсөн үйлчилгээг төрөлжүүлж, одоо байгаа асрамжийг үйлчилгээний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлнэ.

-Ахмадын коллеж, сургалтыг төв байгуулж, дахин ур чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнэ.

-Тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд нь хүрэлцэхүйц хэмжээнд хүргэнэ

-Эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна-

Эрүүл мэнд чиглэлд:

-Эмэгтэй оюутнуудыг авран хамгаалах, сувилахуйн чиглэлээр нэмж сургана

-Монгол хүний дундаж наслалтыг "80+" хүргэх стратеги боловсруулна

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна

-Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна

-Багшийн шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана -

Залуу боловсон хүчин болоод боловсролын шинэчлэл чиглэлд:

-"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төрийн албанд ороход нэмэлт оноо өгдөг болно

-Цагийн ажлын тогтолцоог урамшуулна

-Цэцэрлэг сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандартыг хэрэгжүүлэх

-Боловсролын салбарын өрсөлдөх чадварыг 20 байраар урагшлуулна

-Багшийн шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана

-ДНБ-ийн 1.0 хувийг судалгаанд зарцуулна

-Зайсангаас 7 буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина-

Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлд нь:

-Хөдөөгийн малчин өрхийг дэмжин, малжуулах хөтөлбөрийг орон даяар эхлүүлнэ

-"Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

-Гадаад улсад амьдардаг иргэдийг ипотекийн зээлд хамруулах боломжийг бүрдүүлнэ

-Нийслэлийн зарим гудамжийг "Автомашингүй гудамж" болгоно

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар сард төлөх хэмжээг багасгах нөхцлийг бүрдүүлнэ

-Зайсангаас 7 буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина

-7 хоногийн цалингийн системийн зарчмаар төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана хэмээн төсвийн шинэчлэлийн бодлогодоо дурдсан байх аж. Түүнчлэн эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно хэмээн зорилтоо дэвшүүлжээ.

Харин хөдөлмөр эрхлэлт, түүний уян хатан боломжийн талаар мөрийн хөтөлбөртөө дурдахдаа:

-Иргэд ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх хөтөлбөр хэрэгжүүлж, 7 хоногийн цалингийн системийн зарчмаар төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ.

-Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ

-Өрх толгойлсон эцэгт хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэдэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрдөх боломжийг бүрдүүлнэ.

-Өрх толгойлсон эхэд хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэлэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрлөх боломжийг бүрдүүлнэ.

-Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдээ асран хамгаалж байгаа 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

-Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ унших боломжтой

ХҮН НАМ

УРИА: ӨӨРЧИЛНӨ! ЦАГ НЬ БОЛСОН

Мөрийн хөтөлбөрийн онцлог заалтаас:

Тус намын хувьд бизнесийн орчинг таатай болгох, үйлдвэрлэлийн хөгжил, эрчим хүчний хараат бус байдал, макро эдийн засгийн бодлого, боловсрол, эрүүл мэндийн шинэчлэл зэрэгт чиглэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Түүнчлэн тэтгэврийн шинэчлэл, цомхон төрийн бүтэц, байгаль, батлан хамгаалах, гадаад харилцаа дагасан харилцаа, түншлэлийг хөгжүүлэхийг зорьж буй талаараа дурджээ. Тэгвэл тус намын мөрийн хөтөлбөрөөс онцлог заалтуудыг хүргэвэл:

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ыг 50 хувиар хөнгөлнө-

Эдийн засаг чиглэлд:

  • ААН-ийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6 тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг баримтлана

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ыг 50 хувиар хөнгөлнө

  • (НӨАТ)-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлнэ

  • Суурь тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болгоно.

  • Инфляцийг нэг оронтой тоонд барих төсөв, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлнэ

-Хотын А болон Б бүсийг нийтээр нь хамарсан дугуйн замын сүлжээг үүсгэнэ-

Дэд бүтэц, инженерчлэл болон хотын асуудлууд чиглэлд:

  • Ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана

  • Эрчим хүчний бөөний зах зээлийг нэвтрүүлнэ. Ингэснээр том хэрэглэгч нь үйлдвэрлэгчээсээ гэрээний үндсэн дээр эрчим хүч шууд худалдаж авах боломжийг бий болгоно

  • Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого баримтална

  • Хотын А болон Б бүсийг нийтээр нь хамарсан дугуйн замын сүлжээг үүсгэнэ

  • Улаанбаатар-Дархан хотуудын хооронд баригдаж буй 4 эгнээ замыг Сүхбаатар хүртэл барих ажлын судалгааг хийнэ

-Зарим мэргэжлийн их сургуулийг 3 жилд төгсөх боломжоор хангана-

Боловсролын шинэчлэл чиглэлд:

  • Хамран сургах тойрог дотор байгаа сайн багш нарыг 3-5 жил тутамд сэлгэн ажиллуулдаг бодлого хэрэгжүүлнэ

  • Зарим мэргэжлийн их сургуулийг 3 жилд төгсөх боломжоор хангана

  • Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

  • Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль гэсэн хөгжлийн концепцийг хэрэгжүүлнэ

  • Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтална

  • "Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр настны бие, сэтгэлийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ

  • Хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг нэвтрүүлнэ

-Хотын даргыг хотын иргэд шууд сонгодог болох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлнэ-

Төрийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд:

  • Яамдын тоог 10-аас хэтрүүлэхгүй байх

  • Агентлагуудын тоог өнөөгийнхөөс 3 дахин цөөлөх

  • Хотын даргыг хотын иргэд шууд сонгодог болох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлнэ

  • Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорт суурилсан; хувийн компаниудтай эрүүл харилцаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд”-ыг бий болгоно.

  • Хилийн чанад дахь иргэдийг УИХ-д шууд төлөөлөлтэй болгоно

  • Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлж, монголчууд олноор зорчдог Япон, БНСУ, Европын Холбооны улс орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлыг хэрэгжүүлнэ

-Эмийн хяналтанд олон улсын стандартыг хэрэгжүүлнэ-

Эрүүл мэнд чиглэлд:

  • “Сэтгэл эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр Монгол хүний бие, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ

  • Чанарын баталгаатай эмийг хэрэгцээт хүнд хүргэх бүтэц, зохион байгуулалт болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмийн хяналтанд олон улсын стандартыг хэрэгжүүлнэ.

Тус намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ харах боломжтой

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

УРИА: ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ

Үндэсний эвлийн мөрийн хөтөлбөр улс төрийн талцал намчирхлыг таслан зогсоох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх чиглэлд бодлогоо боловсруулжээ. Мөн мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэж, шийдвэр болгоход улс төрчид үүд хаалгыг нь нээж, боломжийг нь бүрдүүлэх ёстой гэсэн “Үндэсний Эвсэл”-ийн нэг улс төрч-мянган мэргэжилтэн зарчимтай уялдаж байгаагаараа онцлог аж.

Мөрийн хөтөлбөрийн онцлог заалтаас:

-Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хагас болон бүтэн цагаар ажиллах боломжийг бүрдүүлнэ-

Ахмад настнуудад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийн авахаар төлөвлөжээ. Үүнд тэтгэвэр, ажиллах нөхцөл, ая тухтай нөхцлийг бүрдүүлэх чиглэлд мөрийн саналуудыг тусгасан байна. Тухайлбал,

-ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН-гийн тогтолцоог төрийн даатгалын системтэй зэрэгцүүлэн бий болгоно

-Ахмадуудын нийгмийн оролцоо, хувь хүний хөгжлийг дэмжих АЗ ЖАРГАЛТАЙ АХМАДУУД цогц санаачилгыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд ахмадууд олон нийтийн ба сайн дурын үйл ажиллагаанд оролцох, шинэ танил найз нөхөдтэй болох, ахмадын ур чадвар, сонирхлын олон төрлийн клуб, курс, хобби бүлгийн сүлжээ, олон нийтийн төв болон цахим САЙН УУ тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ

-Ахмадууд тэтгэвэрт гараад амар тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, талбай багатай, худалдаа үйлчилгээ нь ойрхон АХМАДЫН ОРОН СУУЦ-ны хүртээмжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгоно

-АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ийг дэмжиж, хагас болон бүтэн цагаар уян хатан нөхцөлөөр ажиллах боломжийг бүрдүүлэх, ахмад настнуудын ур чадвар, дадлага туршлагыг хүлээн зөвшөөрч, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах оролцоог нэмэгдүүлэх зорилготой АЖЛЫН БАЙРНЫ ТАЛБАР, ҮЙЛЧИЛГЭЭГ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгоно

-Идэр настнуудыг тэтгэвэрт гарахад нь бэлтгэнэ-

Цахимжилт чиглэлд сонирхолтой хэд, хэдэн заалтыг оруулжээ. Тухайлбал,

-Идэр настнуудын тэтгэврийн нас ойртож буйтай холбоотойгоор тэтгэвэрт гарахад бэлтгэх төлөвлөлтийн зөвлөгөө өгөх үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ЭРСДЭЛГҮЙ ТЭТГЭВЭР дижитал тогтолцоогоор дамжуулан бий болгоно

-Z үеийнхнийг санхүүгийн боловсролтой болгохын тулд САНХҮҮГИЙН АВДАР цахим системийг нэвтрүүлнэ. Мөн энэ үеийн залуусийн ажиллах ур чадварыг дээшлүүлэх, дадлага хийх боломж олгох, ирээдүйн карьерт нь зориулж ДӨРӨӨ системийг хэрэгжүүлнэ

-Цахим сүлжээн дэх ёс зүй, шүүмжлэлт сэтгэлгээг бий болгох чиглэлл ЦАХИМ ЦАЙЗ арга хэмжээг хэрэгжүүлнэ

-Цахим хүүхдийн эмнэлэг, цахим эмээ, цахим өвөө үйлчилгээг нэвтрүүлнэ. Тодруулбал, цахим эмнэлэг гэдэгт хүүхэд төрөхөөс өмнөх болон төрсний дараах бүхий л эрүүл мэндийн хяналтын үйлчилгээг бий болгох гэнэ. Харин цахим эмээ үйлчилгээгээр эхийн төрсний дараах асаргаа, сувилгаанд мэдээлэл зөвлөгөө өгөх аж. Харин цахим өвөө үйлчилгээгээр аав болох гэж байгаа болон шинэхэн аавууддаа зориулсан хэрэгцээт мэдээ мэдээллээр хангах юм.

-Бизнес инноваци тогтолцоог бий болгоно

-Цахилгаан станцуудад бүрэн шаталттай, ашигт үйлийн ИТГЭЛЦҮҮР ӨНДӨР ТЕХНОЛОГИ нэвтрүүлж нефтийн хайгуул, олборлолт,боловсруулалтыг эрчимжүүлэн, чанарта нефть бүтээгдэхүүнээр хангах замаар УЛС ОРНОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРГАНА

-Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дэвшилтэт технологи бий болгох үндэс суурь ХИЙМЭЛ ОЮУН УХААН ба мэдээллийн технологийн хөгжлийн хүчирхэг экосистем МОНГОЛ ОЮУН төвийг байгуулна

-1-4-р ангид нь ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГДӨГГҮЙ БАЙХ тогтолцоонд шилжүүлнэ -

-Сургуулийн орчинд БАГА ҮДИЙН СҮҮ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ Үдийн хоол хөтөлбөрийг сайжруулах замаар хүүхдийн шүдний эрүүл мэндийг эрс сайжруулна

-1-4-р ангид нь гэрийн даалгавар өгдөггүй байх тогтолцоонд шилжүүлнэ

-ХӨХҮҮЛ ЭЭЖИЙН АЖЛЫН ХУВААРЬ бий болгоно-

Ээжүүдэд зориулсан дараах заалтууд багтжээ. Үүнд:

-Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ЦАЛИНТАЙ ЭЭЖ арга хэмжээг шинэчлэн зохион байгуулж, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өргөжүүлнэ.

-Хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ бодлогыг сайжруулж, ХӨХҮҮЛ ЭЭЖИЙН АЖЛЫН ХУВААРЬ бий болгоно

-ХАА-н салбарт РОБОТЖУУЛАЛТЫГ нэвтрүүлнэ-

Хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт технологид суурилсан шинэчлэлээс гадна экспорт, импортод ямар байдлаар анхаарах талаар тусгажээ. Тухайлбал, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслүүдэд баталгаа гаргаж, экспортыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлд хамруулах орчныг бий болгоно гэжээ. Мөн түүхий ноос, ноолуурын дахин боловсруулалтын түвшинг 90 болон 60 хувьд хүргэж, ноолууран утас ээрэх үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлнэ

-Ноос, ноолуурын бүтээгдэхүүний экспортын өсөлтийг дэмжих цогц тогтолцоог бий болгоно

-Малчны хотонд малын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ

-Хөдөө аж ахуйн салбарт роботжуулалт, автоматжуулалт, хиймэл оюун ухаан нэвтрүүлж, хөдөлмөрийг хөнгөвчилнө

-Монголд үйлдвэрлэв цахим худалдаа, сурталчилгааны тогтолцоог бий болгоно

-Суурин болон хөдөө орон нутагт нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нөхцлийг бүрдүүлнэ

-Төр хувийн хэвшилтэй ӨРСӨЛДӨХГҮЙ-

Харин төрийн үйл ажиллагаа болон хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтарч ажиллах чиглэлд дараах бодлогыг боловсруулжээ. Ингэхдээ эдгээр дунд зарчмын шинжтэй заалтууд ч тусгагдсаныг онцлох нь зүйтэй.

-Төсвийн үрэлгэн байдлыг хална

-Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх

-Үндэсний аюулгүй байдалд харшлахаас бусад салбарын ТӨРИЙН ӨМЧИЙГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ХУВЬЧЛАХ замаар төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хувьчлалаас орох орлогыг баялгийн санд төвлөрүүлж, менежментийг нь мэргэжлийн багаар удирдуулан хөрөнгийг өсгөнө

-Гарааны бизнес эрхлэгчдийн зээл авах нөхцлийг сайжруулна

-Улс төрийн намын коммунист тогтолцоог бүх түвшинд устгана

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч буй бизнес эрхлэгчдийг урамшуулна-

Тус нам мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан томоохон заалтуудыг тусгаснаас:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн ажлуудыг хийх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч буй бизнес эрхлэгчдийг урамшуулах

Эдгээрээс гадна орон сууцжуулалт, дэд бүтэц, бүсчилсэн хөгжил зэргээр заалтуудыг оруулж өгсөн байна.

Тус намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ харах боломжтой

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орно
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.