Монголчууд анх удаа холимог тогтолцоотой шинэ парламентаа сонгох түүхэн чухал энэ цаг мөчид нам эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна. Ирэх дөрвөн жил тэднийг ямар дүрмийн дагуу “тоглох вэ” гэдгийг харах боломж нь энэ.
Харамсалтай нь манайд мөрийн хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Үнэндээ нэр дэвшигч нь ч тэр, иргэд ч тэр өнгөрсөн удаагийн сонгуулийн циклүүдэд мөрийн хөтөлбөрт ямар амлалт өгснийг мартчихсан тууж яваа.
Өнгөрсөн найман удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд хамгийн олон тусгасан атал уриа лоозонгийн шинжтэй болсон амлалтуудыг бид цувралаар бэлтгэн хүргэж байна. Энэ удаа иргэдийн амьдрах наад захын хэрэгцээ цаашлаад улс орны дэд бүтцийн суурь болсон эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх ямар амлалт өгч байв.
-------------------------------------
Үе үеийн улс төрчдийн амлалтын бай болсоор цаасан дээрээ царцсан цахилгаан станцуудын төслүүдээс дурдвал Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станц. Энэ станцыг барих тухай аль нам хэдэн удаагийн амлалт өгч байв.
МАХН буюу одоогийн МАН мөрийн хөтөлбөртөө "Эрчим хүчний хараат бус байдлаас гарах" том амбиц дэвшүүлж байв. Эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох зорилтыг хоёр ч мөрийн хөтөлбөртөө давтжээ. Товчхондоо 2004 оноос хойш эрчим хүч, цахилгаан станцуудын дэд төслийг хөдөлгөх талаар амлалт өгч байж. Тодруулбал,
2004 оны сонгууль:
МАХН мөрийн хөтөлбөртөө,
- Тайшир, Дөргөний цахилгаан станцуудыг барьж, Алтай-Тайшир-Улиастай, Дөргөн-Мянгадын 110 киловолтын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамуудыг байгуулан баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглээг дотоодын эх үүсвэрээс хангах нөхцлийг бүрдүүлнэ.
- Баян-Өлгийн Булган, Ховдын Мөст, Увс аймгийн Баруунтуруун сумдад жижиг оврын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлж, Заханы Тосонцэнгэл сумын усан цахилгаан станцыг барьж дуусгана
- Төвийн эрчим хүчний найдвартай ажиллагааг баталгаажуулах үүднээс Орхон, эсвэл Эгийн гол дээр 100 мвт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, барих ажлыг эхлүүлнэ
- Хэнтийн Батширээт суманд жижиг оврын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ
2008 оны сонгуульд МАХН мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний дэд төслүүдийг хөдөлгөх талаар амлалт өгсөнгүй.
2012 оны сонгууль:
МАН мөрийн хөтөлбөртөө,
- “Монголын шинэ цахилгаанжуулалт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эрчим хүчний импортын өнөөгийн хараат байдлаас ангижирч экспортлогч орон болгоно.
- Төвийн бүсэд ДЦС-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-иас доошгүй МВт хүчин цадалтай усан болон салхин цахилгаан станццуудыг ашиглалтад оруулна
- Тавантолгой, Оюутолгойд цахилгаан станц барьж Төвийн эрчим хүчний системтэй холбоно
- Баруун бүсийн Могойн гол, Хотгор зэрэг нүүрсний уурхайг түшиглэн цахилаан станцуудыг барьж төвийн эрчим хүчний системд 110-220 кВ-ын агаарын шугамаар холбоно
- Улаанбаатар хотод 220/110 зв цахилгаан дамжуулах агаарын шугам хбүхий “Их тойруу” цагираг шугам сүлжээ байгуулна
- Нар салхины эрчим хүчний нөөцийн судалгааг нэмэгдүүлж сэргээг эрчим хүчний паркууд байгуулна.
2016 оны сонгууль:
МАН мөрийн хөтөлбөртөө,
- Улаанбаатарын V дулааны цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийнговийн дулааны цахилгаан станцуудыг барина.
- Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нар, салхин цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төсөл хэрэгжүүлж эхэлнэ
2020 оны сонгууль
МАН мөрийн хөтөлбөртөө,
- Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд:
- Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ.
- Хөшигийн хөндийд баригдах "Шинэ зуун мод", Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.
- Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана.
-АРДЧИЛСАН НАМ Нар, салхи, нүүрсээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Азийн нэгдсэн сүлжээнд холбох тухай хоёр ч мөрийн хөтөлбөртөө давтав-
Ардчилсан намын тухайд эрчим хүч цахилгаан станцуудыг хөдөлгөх талаар 2008 оноос хойш мөрийн хөтөлбөртөө тусгаж иржээ. Ингэхдээ "Уурхай түшиглэн эрчим хүчний цахилгаан станцуудыг хөдөлгөх" талаар амласан ч өнөөдөр цаасан дээрээ царцаад буй.
2008 оны сонгууль
АН мөрийн хөтөлбөртөө,
- Эрчим хүчний шинэ хямд эх үүсвэрүүдийг ашиглана. Цөмийн эрчим хүчийг ашиглах талаар нарийвчилсан судалгаа хийнэ
2012 оны сонгууль:
АН мөрийн хөтөлбөртөө,
- Эрчим хүчний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна
- Нар, салхи, нүүрсээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Азийн нэгдсэн сүлжээнд холбогдоно
- Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц байгуулна
- Улаанбаатар хотын хэрэгцээг хангах зорилгоор 5-р цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулна
- Алтай-Улиастайн системийг байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Могой голын нүүрсний ордыг түшиглэн 60 МВТ хүчин чадалтйа дулааны цахилгаан станцыг барьж ашиглатад оруулна
2016 оны сонгууль
АН мөрийн хөтөлбөртөө,
- Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар технологийн шаардлага хангасан түлш бэлтгэж ашиглагдаж байгаа болон шинээр баригдах цахилгаан станцуудад нийлүүлнэ
- Төвийн бүс: Чойр-Нялгын бүсэд 700 мВТ, өмнөд хэсэгт 450 МВт-аас доошгүй хүчин чадал бүхий эх үүсвэр ашиглалтад оруулна
- Баруун бүс: Увс аймагт 60 Мвт-аас доошгүй хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр барина. Мөн Ховд гол дээр баригдах УЦС-уудын суурь судалгаа, ТЭЗҮ, БОННҮ-г хийнэ. Баян-Өлгий аймаг дахь Ховд голын Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.
- Дорнод бүс: Дорнод аймгийн Чойбалсан хотод 50 мвт-аас доошгүй хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэрийг байгуулж уул уурхай, газрын тос олборлох үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг ханагана.
- Алтай-Улиастай: Алдагдал ихтэй цахилгаан дамжуулах агаарын шугамаар нийлүүлэгдэж байгаа эрчим хүч, үр ашиг муутай дизель станцуудыг орлох 30 мвб-аас доошгүй хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийг барина.
- Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхай, цахилгаан станц цахилгаан дамжуулах шугам бүхий цахилгаан экспортлох цогцолбор барьж Зүүн хойд Азийн орнуудд цахилгаан экспортлох төслийн суурь судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
2020 оны сонгуульд мөрийн хөтөлбөртөө
АН мөрийн хөтөлбөртөө,
- Төв, баруун, зүүн болон зүүн өмнөд бүсийн эрчим хүчний системүүдийг цахилгаан дамжуулах шугамаар холбон бүс нутгийн цахилгаан хангамж, найдвартай ажиллагааг сайжруулна.
Улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт "эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангах, хараат бус байдлаас гарах" тухай хоосон амлалт өнөөдөр цаасан дээр хараар бичигдэж үлджээ. Тэр дундаа, Тавантолгойн цахилгаан станц болон Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхай, цахилгаан станц цахилгаан дамжуулах шугам бүхий цахилгаан экспортлох цогцолбор болон Могой голын нүүрсний ордыг түшиглэн 60 МВТ хүчин чадал бүхий цахилгаан станц барих тухай амлалт хоосон амлалт төдий болов.
1996 оны сонгууль:
Монголын Ардчилсан сэргэн Мандалын Намын мөрийн хөтөлбөртөө,
- Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, эх орны эрдэс, түлш, ус, салхины эрчимд түшиглэн ирээдүйн хөгжлийн хэрэгцээг хангахуйц хүчин чадал бий болгох олон улсын хамтын ажиллагааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх эхлэл тавина
2000 оны сонгууль: 13 нам, 3 эвсэл оролцож мөрийн хөтөлбөртөө танилцуулж байв. Үүнээс гурван нам дэд төслийг хөгжүүлэх талаар тусгаж байж.
Монголын Либериал ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө,
- Монгол Улсын импортын цахилгааныг олон зах зээлээс импортолдог байх зарчим бий болгон импортын цахилгааны үнэ тарифыг тасралтгүй бууруулна
- Цахилгаан эрчим хүчийг гарган авахдаа зөвхөн нүүрсийг түшиглэх бус мөн нар салхи, ус болон бусад хэлбэрийн ба дизельтэй хосолсон байдлаар шийдэх болно
Эх орон Монголын Ардчилсан Шинэ Социолист Намын мөрийн хөтөлбөртөө,
- Майхантолгойн УЦС-ыг 2001 онд, Улаанбоомын УЦС-ыг 2004 онд тус тус ашиглалтад оруулан бүс нутгийг хамгийн хямд эрчим хүчээр хангана.
- Дунд бүсэд, Чаргайтын УЦС-ыг 2003 онд ашиглалтад оруулахын Баянтээгийн нүүрсний уурхайд түшиглэсэн ДЦС барих ажлыг эхлүүлнэ
- Төв бүсэд: Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглүүлэн экспортын 2-3 сая мгвт хүчин чадалтай ДЦС байгуулах техниз, эдийн засгийн үндэслэл боловсруулна
- Зүүн бүсэд: Чойбалсангийн цахилгаан станцын оргил ачааллын үед үйл ажиллагааг нь хангах Баян-Адаргын 8 мвт УЦС ашиглалт оруулна
2008 оны сонгууль 12 нам 1 эвсэл сонгуульд мөрийн хөтөлбөр танилцуулсан. Сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан Ардчилсан нам 28 суудалтай болжээ
Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөртөө,
- Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг хэрэгжүүлэн дотоодод үйлдвэрлэж буй эрчим хүчээр өөрийн хэрэгцээг бүрэн хангадаг болох
Либериал Намын мөрийн хөтөлбөртөө,
• Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг хэрэгжүүлэн дотоодод үйлдвэрлэж буй эрчим хүчээр өөрийн хэрэгцээг бүрэн хангадаг болох