ТАНИЛЦ: АТГ-ын дарга З.Дашдавааг улираахаар шийдсэн УИХ-д АТГ-аар шалгагдаж, дуудагдаж байсан 12 гишүүн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 37 секунд

Зургаан жил АТГ-ын даргын алба хашсан З.Дашдаваа үргэлжлүүлэн зургаан жил ажиллах "визээ" УИХ-аар дарууллаа. Тэгвэл З.Дашдаваагийн улираан томилох шийдвэр гаргасан одоогийн парламентад АТГ-аар нь шалгагдаж, дуудагдаж байсан 12 гишүүн сууж байна.

-Н.Алтанхуяг-

Улстөрд орсноосоо хойш хууль, шүүхийн байгууллагаар багагүй явж байгаа гишүүдийн тоонд Н.Алтанхуяг багтана. Түүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэрэгт хоёр жил орчмын хугацаанд шалгагдаж, АТГ тэргүүтэй хуулийн байгууллагаар шалгуулсан байдаг. Улмаар өнгөрөгч онд түүнийг

-Д.ЦОГТБААТАР-

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт АТГ-аар шалгагдсан. Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байдаг. Үүнийг нь өнгөрөгч онд УДШ хэлэлцэж, хэвээр үлдээн шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхлээд буй билээ.

-Х.Баттулга-

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон 31 албан тушаалтны нэрийг зарлаж байв. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр багтаж байв. Түүний хувьд эл хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан нэгэн.

-Б.Бейсен-

УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутган АТГ-аас шалгаж байсан.

-Л.Гантөмөр-

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдөх үеэр Боловсролын сайд байх үетэй нь холбогдуулан хэд хэдэн асуудалд нэр холбогдож байсан. Энэ утгаараа түүнийг БЗС-гийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа талаар намынхан нь мэдэгдсэн байдаг.

-Х.Ганхуяг-

Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдаж байсан гишүүдийн нэг нь Х.Ганхуяг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм. Үүнтэй холбоотойгоор тэднийг АТГ-аас эл хэрэгт холбогдуулан шалгасан ч өнгөрөгч онд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

-Н.Наранбаатар-

Н.Наранбаатарыг нүүрсний тодотголтой хэргээр АТГ-д шалгагдаж, яллагдагчаар татагдаж байсан. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил тус тус ажилласан байдаг. Улмаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өнгөрсөн парламентад оруулж ирсэн ч намынхан нь хамгаалж үлдэж байв.

-Н.Номтойбаяр-

Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноож байв. Улмаар эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхээр хорих ялыг нэг жил болгон бууруулж байв.

-Р.Сэддорж-

Р.Сэддорж нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж байсан нэгэн. Түүний хувьд 2013-2020 оны хооронд “Тавантолгой” ХК-д удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд эл эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэх асуудалд нэр холбогдсон байдаг.

-Ө.Шижир-

АТГ-аас нүүрсний тодотголй хэрэгт холбоотой хүмүүсийн нэрсийг зарлаж байв. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүн Ө.Шижирийн нэр багтаж байсан юм.

-Р.Эрдэнэбүрэн-

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууц худалдан авчээ. Энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй,хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй хэмээн шалгасан байдаг. Улмаарр 2019 онд хоёр шатны шүүхээр түүнд холбогдох хэргийг цагаатгасан байдаг.

-Ж.БАТСУУРЬ-

Өнгөрөгч онд намуудын нэр дэвшилт явагдах үед түүний нэр тойрогт бус намын жагсаалтаар орж ирсэн. Үүнийг нь түүнийг АТГ-д шалгагдаж буйтай холбоотой гэх мэдээлэл гарч байв.

Ө.Шижир: Сонгуулиар намын санхүүжилтийнхээ 98 хувийг ганц компанийн 37 охин компаниас авсан нам байна. АТГ улс төрийн намын санхүүжилтийг сайн анхаарч ажиллах ёстой
Ө.Шижир: Сонгуулиар намын санхүүжилтийнхээ 98 хувийг ганц компанийн 37 охин компаниас авсан нам байна. АТГ улс төрийн намын санхүүжилтийг сайн анхаарч ажиллах ёстой
 
БАЙНГЫН ХОРОО: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
БАЙНГЫН ХОРОО: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!