УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын Тамгын газраас өнөөдрийн ирцийн мэдээллийг танилцууллаа. 10:48 цагийн байдлаар нийт долоон гишүүн тодорхойгүй шалтгаанаар ирцээ бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, тасалсан гэсэн үг юм.
Тодруулбал, Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Б.Батбаатар, Х.Баттулга, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Р.Эрдэнэбүрэн нар ирээгүй байна. Харин С.Амарсайхан, Ж.Баярмаа нар эмнэлгийн чөлөөтэй, Ч.Анар, Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, С.Лүндэг нар чөлөөтэй байгаа аж.
Дашрамд, сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Баттулга "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад зарсан гэх асуудал дэлгэгдэж, олны анхааралд ороод буй билээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Өөрийнхөө хутгасан асуудлыг өөрөө цэгцлэх 7 хоногийн хугацаа өгч буй талаар лхагва гарагт мэдэгдсэн. Тэгвэл дээрх хугацааны хоёр хоног нь өнгөрөөд байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!