Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас үргэлжилнэ. Өчигдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг улираан томилж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар:

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл

-“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Монголын говиос урд сарвуундаа хоёр хуруутай махан идэшт үлэг гүрвэлийн олдвор дэлхийд шинэ нээлт болов
Монголын говиос урд сарвуундаа хоёр хуруутай махан идэшт үлэг гүрвэлийн олдвор дэлхийд шинэ нээлт болов
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 24 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 24 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.