Монголбанкны зарласан өчигдрийн албан ханш нэг ам.доллар 3501.83 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өмнөх өдрөөсөө таван төгрөгөөр чангарсан дүн болов. Валют арилжааны зээлийн таван хувийг эзэлдэг “Найман шарга” төвд өчигдөр орой 18.25 цагийн байдлаар нэг ам.долларыг 3515 төгрөгөөр авч 3525 төгрөгөөр зарж байлаа. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3505-3491 төгрөгөөр авч 3515-3517 төгрөгөөр зарж байна.
Манай улсын хувьд гурван ханштай явсаар ирсэн. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж нэг ханштай болоход анхаарч байгааг төвбанкны зүгээс мэдээлсэн билээ.