Хуульч А.Базар: БНСУ-ын ҮХЦ нь Ерөнхийлөгчөө огцруулжээ. Харин манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчвөл ҮХЦ тийм шийдвэр гаргаж чадах уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрууллаа.Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүн нэгэн саналтайгаар огцруулав. Уг шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд нэн даруй хэрэгжинэ. Тиймээс тус улсад 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгууль зохион байгуулагдахаар болж байна.

No photo description available.

Тэгвэл хууль А.Базар өөрийн цахим хуудаснаа "Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх нь Ерөнхийлөгчөө Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, огцруулах шийдвэр гаргасан гэнэ. Үндсэн хуулиа ягштал баримталдаг, шүүх засаглал нь эрх мэдэлтнүүдээс хараат бусаар ажиллаж чаддаг улс сайхан юм. Тийм улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээдэг гэдгийг тод харуулж байх шиг.

Манай Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хараат бус ажиллаж чадах уу? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчвөл тэд тийм шийдвэр гаргаж чадна гэдэгт та итгэж байна уу" гэж бичжээ.

ЭМД-ын сангаас 68.6 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгожээ
ЭМД-ын сангаас 68.6 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгожээ
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!