Б.Намуун: Худал мэдээллийг санаатайгаар тарааж байгаа Г.Ган-Очир энэ үйлдлээ нэн даруй зогсоо. Цагдаад шалгуулахаар гомдол гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудаснаа "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун, намууны нөхөр О.Тэнүүн нар бусад хүмүүстэй нийлж Буянт-"Ухаа-2" хороолол болон "Шинэ яармаг" хороололд байранд оруулна гэж 2 жилийн хугацаанд луйврын пирамид үүсгэж 330 иргэнээс 33 тэрбум төгрөг залилан авч 2024 оны сонгуульд зарцуулсан" талаар бичсэн байдаг.

Тэгвэл Б.Намуун энэ талаар "Худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо. Ийм үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйл болон бусад холбогдох хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Бид уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шалгуулахаар албан ёсоор өргөдөл, гомдол гаргаж байна" гэжээ.

Д.Энхтүвшин: Монголбанк сонгуулийн үеэр ч Засгийн газартай тал зассан шийдвэрүүд гаргаж байсан
Д.Энхтүвшин: Монголбанк сонгуулийн үеэр ч Засгийн газартай тал зассан шийдвэрүүд гаргаж байсан
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!