Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ажил олгогчийн ажилтны өмнөөс НДШ төлдөг байдлыг болиулъя. Энэ шимтгэл ажилтны тэтгэвэрт нөлөөлдөггүй. Мөн хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээнүүд дээр НДШ төлдөг, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцдогийг болиулах хуулийн төслийг санаачилсан. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой том хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ч хүлээгээд сууж болохгүй байна" гэв.
Хуулийн төсөлд тусгаад буй онцлох өөрчлөлтүүд нь:
- Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.
- Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй.
- Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах.
Ингэснээр:
- Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасч үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
- Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурсанаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний эдийн засгийн агуулга өргөн.
- Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна.