УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Улсаас гаргаж өгсөн өмгөөлөгч нь эрх, үүргээ хариуцлагатай биелүүлдэггүйгээс маш олон иргэн хохирдог. Тухайн улсын өмгөөлөгч нь хэрэгтэй нь танилцдаггүй, мартаад явчихдаг, араас нь хөөцөлддөггүй учир дутагдалтай тал байгааг анхаарах хэрэгтэй" гэв.