Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн оны үерийн улмаас 1.7 тэрбум төгрөгийн хохирол амссан 30 ААН-ийн төлөөллүүд жагслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард нийслэлд болсон их үерийн улмаас бизнесээрээ хохирсон 30 гаруй ААН-ийн төлөөлөл өнөөдөр төв талбайд жагслаа. Тодруулбал, шинжээчдийн дүгнэлтээр дээрх 30 ААН-д хамаарах нийт хохирлын дүн 1.7 орчим тэрбум төгрөг гэж тогтоосон байжээ. Тэд бүгд банкны зээлтэй, зарим нь гадаадад ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө эх орондоо ирж хувийн бизнесээ эхлүүлсэн гэдгээ хэлж байна. Өнгөрсөн 10 сарын турш цагдаа, онцгой, нийслэл зэрэг хэд хэдэн газруудад хандсан ч ямар ч шийдэлд хүрч чадаагүй тул ийнхүү жагсаж байгаагаа мэдэгдсэн юм.

Хамгийн сүүлд тэд хотын даргад хандаж татварын хөнгөлөлт үзүүлэх, бага хүүтэй зээлд хамруулах байдлаар дэмжлэг үзүүлэн ААН-үүдийг дахин үйл ажиллагаагаа явуулахад анхаарч өгөхийг хүссэн аж. Хариуд нь ОБЕГ-т хандахыг зөвлөсөн бичгийг энэ сарын 05-ны өдөр ААН-үүдийн төлөөллүүдэд хүргүүлж байжээ.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар хийсэн тайлбартаа " Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас бүхэлдээ үерт автаж, хохирлоо барагдуулж чадалгүй орхигдсон оршин суугчид, ААН, ЖДҮ эрхлэгчид, иргэд өнөөдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад тэрбээр "Би шүүхийн шийдвэргүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулвал албан тушаалаа хэтрүүлсэн хэрэг болно. Үерт хохирч, нөхөн төлбөр авч чадаагүй гэж байгаа иргэд жагсаж цуглахынхаа оронд Захиргааны байгууллагад хандаж, шүүхийн шийдвэр гаргуулах ёстой" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн өмнө  дараах 12 зүйлсийг ЗААВАЛ бэлдээрэй
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн өмнө дараах 12 зүйлсийг ЗААВАЛ бэлдээрэй
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.