Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шувууны аж ахуйд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, "БАЯН" өндөгний үйлдвэрийн шувууны аж ахуй аж.

Алба хаагчдыг очход, шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.

Тухайн галын явцын талаар ОБЕГ-аас тодруулахад "Гал түймрийн тархалтыг зогсоож, задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй" гэх тайлбарыг өглөө.

Б.Мөнхтамир ур чадвараараа Олон улсад үнэлэгдэж, Азийн зах зээлийг хариуцахаар болжээ
Б.Мөнхтамир ур чадвараараа Олон улсад үнэлэгдэж, Азийн зах зээлийг хариуцахаар болжээ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.