Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Арчаагүй улстөрчдөөс болж Монгол Улс хөгжихгүй байгаа шүү дээ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр хэлэхдээ,

"Арчаагүй улстөрчид нь юу ч хийж чадахгүй байхад, улс орны ачааны хүндийг хувийн хэвшил л авч явж байгаа шүү дээ. Тэрэнтэй хэн маргаад байгаа юм. Өнөөдөр энэ хэдэн улстөрчид юу ч хийж чадаагүйгээ халхлах гэж нийтийн дайсан мэт хэдэн хувийн хэвшлээ хямралт байдлын шалтгаан мэтээр турхирч "цагаан захтан" болж харагдах гээд байгаа юм уу. Ёстой уучлаарай.

Хувийн хэвшлээ дэмжиж чадахгүй бол зүгээр л зайгаа барих хэрэгтэй. Эцсийн дүнд хувийн хэвшлээс гарч байгаа хөдөлмөр, тэдгээрийн бий болгож буй ажлын байр, төлж буй татвар дээр энэ улсын эдийн засаг тогтдог. Энэ улстөрчдийн буянд хөгжөөд байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү. Тэгээд л 30 гэр бүл гэх мэт нэр гаргаж хочилно. Тэгвэл бид өнгөрсөн 30 жилд Монголыг хямралт байдалд оруулж, сөхрүүлсэн 30 улстөрчийг би нэрлэж чадна" гэлээ.

Дүнжингараваас Хан-Уулын И-Март хүртэлх уулзварыг маргааш 23:00 цагаас  6 хоног ХААНА
Дүнжингараваас Хан-Уулын И-Март хүртэлх уулзварыг маргааш 23:00 цагаас 6 хоног ХААНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд