
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр, Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Тодруулж хэлбэл, Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий тэргүүтэй шинэ цолтнуудаас допинг илрээгүй. Аймгийн цолтой нэг бөхийн шинжилгээг нягтлах шаардлагатай болсон" гэлээ.