ШИМТ+ Боловсрол ХХК маргаашийн иргэдийг бэлдэх цэгцтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэхээр ажилладаг үндсэн зорилгынхоо хүрээнд STEM тоглоом дээр суурилсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг, сургуулиудыг чадавхжуулан ажиллаж байна. Бид таван жилийнхээ ойн хүрээнд таван настнуудын STEM боловсролын олимпиад болох Mongolia GREENMECH тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.
Манай компани Тайванийн Gigo брэндийн албан ёсны төлөөлөгч бөгөөд 21-р зууны ур чадварыг бүтээх үнэ цэнийг бий болгохоор хамтран ажилладаг. Gigo брэндээс хүүхдүүд багаар ажиллаж хөгжилдөнгөө шинжлэх ухаанч мэдлэгийг эзэмших боломжийг олгох, бүтээлч шийдэл боловсруулахыг дэмждэг GreenMech тэмцээнийг 2005 оноос хойш зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний хүрээ өргөжин олон улсад зохион байгуулагддаг ба улсаасаа шалгарсан багууд World Green Mech тэмцээнд оролцох эрхтэй болдог.
Манай ШИМТ Kinder цэцэрлэгийн хөтөлбөрийг 21 аймгийн 200 гаруй цэцэрлэг хэрэгжүүлдэг ба цэцэрлэг болон сургууль дээрээ тоглонгоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик, гоо зүйн боловсролыг эзэмших боломжийг хүүхэд багачуудад олгохоор зорин ажиллаж байна.
Бяцхан зохион бүтээгчдэд “21-р зууны зорилтот ур чадвар”-ыг эзэмшүүлэх үйл ажиллагаанд оролцогч багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид бие биеэсээ харилцан суралцах, урам зориг өгөх, идэвхжүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилготой Mongolia GreenMech 20124 тэмцээнд 5 настнууд оролцсон бөгөөд дараах таван сэдвээр бүтээлч шийдлээ уралдуулсан.
- Ногоон дэлхий
- Монгол ахуй
- Ухаалаг хот
- Ирээдүйн инженерүүд
- Эх дэлхийгээ хайрлая!
Тэмцээн 3 үе шаттай бөгөөд эхний шатанд 103 цэцэрлэг цахимаар оролцон 30 баг шалгарсан ба улсын аварга шалгаруулах тэмцээнд 13 аймгийн 120 хүүхэд, 30 багш оролцож хурд хүч, авхаалж самбаа, бүтээлч шийдлээ уралдуулж шилдгээ тодрууллаа.
Тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд:
- Улаанбаатар хотын БГД-ийн 97-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын БГД-ийн 161-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын СБД-ийн 160-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын ЧД-ийн 103-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын ЧД-ийн 258-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын ЧД-ийн 291-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын ЧД-ийн 298-р цэцэрлэг
- Улаанбаатар хотын ХУД-ийн Хобби цэцэрлэг
- Архангай аймгийн Эрдэнэбулган
- Баянхонгор аймгийн 5-р цэцэрлэг
- Баянхонгор аймгийн 13-р цэцэрлэг
- Баянхонгор аймгийн 15-р цэцэрлэг
- Баян-Өлгийн аймгийн 6-р цэцэрлэг
- Булган аймгийн 7-р цэцэрлэг
- Булган аймгийн Тэшиг сумын цэцэрлэг
- Говь-Алтай аймгийн 1-р цэцэрлэг
- Говь-Алтай аймгийн 10-р цэцэрлэг
- Говь-Алтай аймгийн 11-р цэцэрлэг
- Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэг
- Дархан-Уул аймгийн 25-р цэцэрлэг
- Дорноговь аймгийн Сайншанд 11-р цэцэрлэг
- Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэг
- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 12-р цэцэрлэг
- Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20-р цэцэрлэг
- Хөвсгөл аймгийн Гранд цэцэрлэг
- Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг
- Увс аймгийн 1-р цэцэрлэг
- Увс аймгийн 6-р цэцэрлэг
- Увс аймгийн 8-р цэцэрлэг
- Увс аймгийн 11-р цэцэрлэг
Таван настай инженерүүд маань улсынхаа хамгийн тулгамдсан асуудлууд болох хот байгуулалт, түгжрэл, байгаль орчны асуудал, монгол ёс заншлаа инновацитай хослуулах байдлаар шийдэл боловсруулж бүтээлээ хийсэн байлаа.
- Нэгдүгээр байранд:
- Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэг
- Хоёрдугаар байранд:
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэг
- Увс аймгийн Улаангом сумын 11-р цэцэрлэг
- Гуравдугаар байранд:
- УБ хотын ЧД-ийн 291-р цэцэрлэг
- Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20-р цэцэрлэг
- Хөвсгөл аймгийн Гранд цэцэрлэг
Эдгээр 30 цэцэрлэгээс шилдгээр шалгарсан Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэг Монгол улсаа төлөөлөн Индонез улсад зохион байгуулагдах World Green Mech тэмцээнд оролцох эрхтэй болно.