Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дүйчин өдөр бурхны шашинтнуудын хүндэтгэлийн парад болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарна. Их дүйчин өдрийг угтан Гандантэгчинлэн хийд билгийн тооллын 8 буюу өнөөдрөөс гадаа талбайн усан тахил өргөж эхэллээ. Энэ үйл ажиллагаа билгийн тооллын 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Усан тахил өргөх өнөөдрийн /2024.05.16/үйл ажиллагааг Наро Банчэн Гэгээнтэн, Дилав Хутагт Сан ёслол төгөлдөр эхлүүлсэн юм.

Мөн энэ өдөртэй холбогдуулан Гандантэгчинлэн хийд болон буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан ТББ-уудаас өнөөдөр мэдээлэл өгсөн.

Энэ тухай “Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд " 2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн парад зохион байгуулна. Хүндэтгэлийн парад төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ" гэлээ.

Мөн иргэдээс ном цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах аж. Өмнө нь Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтаж сүм хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлаж байв.

Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэжээ
Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэжээ
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.