Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан "Бүх нийтийн их цэвэрлэгээ" арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн 34 агентлаг нэгж, байгууллагын 1900 ажилтан албан хаагчид нэгдэж өнөөдөр Сэлбэ, Улиастай, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ.

"Бүх нийтийн цэвэрлэгээ"-нд өнгөрсөн сарын 1-19-ны хооронд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 900 мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэжээ. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай энэхүү аян нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилготой юм.

Н.Учрал: Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо
Н.Учрал: Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд