Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан болж, завсарлалаа. Хуралдааны төгсгөлд Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож, ахмадууд 4 удаа автобусаар явна гэдэг дарга нартай болчихлоо. Нэг өглөө сэрэхэд л ахмадууд долоо хоногт автобусаар 4 удаа явна гэх мэт журам гаргачихдаг. Ахмадууд өдөрт хэд явав гэж дээ, Хэдэн жил ч явав гэж дээ. Энэ байдлыг хатуу хуульчилж өгөхгүй бол зүгээр нэг орон нутгийн чанартай дарга нар гэнэт гарч ирээд, "Та нар долоо хоногт гурав явна шүү, илүү явбал төлбөрөө төлөөрэй" гэдэг чинь байж болохгүй асуудал.

Насаар нь төрд зүтгүүлчхээд, автобусанд үнэ төлбөргүй явуулж болно шүү дээ" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

“Darts Summer Festival” олон улсын дартсын арга хэмжээ болно
“Darts Summer Festival” олон улсын дартсын арга хэмжээ болно
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.